ШУУРХАЙ: ЧД-ийн Эрүүл мэндийн төвд батлагдсан нэг тохиолдлыг ХӨСҮТ-д шилжүүлж байна


Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд "Ковид-19" халдварын батлагдсан 1 тохиолдол илэрлээ. Тус дүүргийн 13 дугаар хорооны оршин суугч 66 настай иргэн Г нь биеийн байдал хүнд оноштойгоор өчигдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн /103/ автомашинаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хүргэгдэн ирсэн байна.

Тухайн иргэнд түргэн тусламжийн төвийн эмч болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч нар түргэвчилсэн оношлуураар 2 удаа шинжилгээ хийхэд хариу СӨРӨГ гарсан бөгөөд оношийг баталгаажуулах үүднээс PCR шинжилгээг авчээ.

Улмаар өвчтөнийг тусгаарлан ажиглах байранд шилжүүлж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байсан аж. 

Харин өнөөдөр уг өвчтөний PCR шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан тул ХӨСҮТ-д шилжүүлж эмчилгээ, шинжилгээ, тандалт, ажиглалтад хамруулахаар болсон байна. 

Үүний дараа голомтын ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан эмч, мэргэжилтнүүдийг тусгаарлан, шинжилгээ ажиглалтад хамруулах бөгөөд тус эмнэлгийн ойр орчимд хөдөлгөөний хязгаарлалт хийгдэхгүй аж.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.52
    2021/01/17

    ene owchin shdee...

    Хариулах
  • 66.181.161.84
    2021/01/15

    ядаргаатай юм бэ үнэн худал нь ч мэдэгдэхгүй ард олон ажил хийлгэхгүй дээрээс ямарч тэтгэлэг олгохгүй хоригдол юм уу ард түмэн буугаа бариад бүгдийг нь албал таарна

    Хариулах
    • 66.181.161.24
      2021/01/15

      tegeed bugdeeree owchilhuu