ШУУРХАЙ: БЗД-ийн 9, 17 дугаар хорооны нийт 50 иргэн коронавирусийн халдвар авчээ


Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны ажилтнуудаас халдвар илэрч, тус хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 14-16-ныг дуустал хэсэгчилсэн хөл хорио тогтоосон билээ. 

Хөл хорионы хугацаанд тус хорооны 18-аас дээш насны 5231 иргэнийг PCR шинжилгээнд хамруулжээ. Ингэхэд 50 хүнээс коронавирусийн халдвар авсан нь батлагджээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны голомтоос үүдэлтэйгээр тус дүүргийн есдүгээр хороонд халдвар илэрсэн байна. Батлагдсан 50 тохиолдлын 32 нь 17 дугаар хорооны иргэд бол үлсэн 18 нь есдүгээр хорооны оршин суугчид байгаа аж.

Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Онцгой комисс



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна