“Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны 3 дахь шатны судалгааны үр дүн гарлаа

Х.Есү
2021/01/18

“Коронавирусийн нөлөөллийг тодорхойлох өрхөд суурилсан судалгаа”-ны 3 дахь шатны судалгааны үр дүн гарлаа. Энэхүү судалгааны дүгнэлтээр: 

- Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио хүн амын хөдөлмөр эрхлэлтийн байдалд ихээхэн нөлөө үзүүлсэн. Цар тахлаас өмнө ажил эрхэлж байсан ажиллагсдын 40 хувь нь хөл хорионы үе буюу гурав дахь шатны судалгааны үеэр ажил эрхлэхээ зогсоосон байжээ. Гэхдээ эдгээр ажил эрхлэхээ зогсоосон хүн амын 61 хувь нь хөл хорионы дараа ажилдаа эргэж орно гэж хариулсан нь хөл хорионоос шалтгаалан ажиллах хүч түр зуур зогсонги байдалд орсныг харуулж байна. Гурав дахь шатны судалгааны үед ажил эрхлэхээ зогсоосон гэж хариулсан хүмүүсийн эзлэх хувь үйлдвэрлэлийн салбарт хамгийн өндөр (48%) дараа нь үйлчилгээний салбар (34%) болон хөдөө аж ахуйн салбарт (32%) байна.

Ажил эрхлэхээ зогсоосон хүн амыг хэрэглээний бүлгээр харахад онцын ялгаа байхгүй ч хамгийн бага хэрэглээтэй 40 хувийн ажиллагсдын дөрөвний нэг нь эхний шатны судалгааны үед ажил эрхлэхээ больсон байсан нь амьжиргаа муутай ажил эрхлэгч нар урт хугацаанд орлогын алдагдалд орсон байж болзошгүйг илтгэж байна. 

- Удаан хугацаанд үргэлжилсэн цар тахал, хөл хорио нь бизнесийн орчин, нөхцлийг маш ихээр муутгаж байна. Хувиараа бизнес эрхэлдэг гэж хариулсан өрхүүдийн 85 хувь нь хатуу хөл хорионы үеэр бизнесээ эрхлэх боломжгүй болжээ.

- Орлого буурсан гэж хариулсан хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 27 хувь нь бүр огт орлогогүй болсон гэж мэдээлсэн.

- Өрхүүдийн бизнесийн алдагдал үргэлжлэх төлөвтэй байгаа ба хувиараа бизнес эрхэлж буй 3 өрх тутмын 2 нь ирэх гурван сард борлуулалтын орлого нь буурна гэсэн төсөөлөлтэй байна.

- ХАА-н хөдөлмөр эрхэлдэг өрхүүдийн амьжиргаа сүүлийн хоёр шатны судалгааны хооронд мөн л дордсон байна. ХАА-н орлого нь буурсан гэж мэдээлсэн өрхүүдийн бараг 60 орчим хувь нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого нь 40- өөс дээш хувиар буурсан гэж хариулсан байна. Гэтэл хоёр дахь шатны судалгааны үед тэдний 44 хувь нь орлогоо 40-өөс дээш хувиар буурсан гэж хариулж байв.

- Бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорионы үед цалинтай хөдөлмөр эрхлэгчдийн 30 орчим хувь нь ердийн үеийнх шигээ ажлаа хийх боломжгүй болсон ба тэдний тал нь цалингаа бүтнээр болон хэсэгчлэн авахаар байв.

Илүү дэлгэрэнгүйг: https://bit.ly/2LK4DjJ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна