Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас НӨАТ-ын сугалаатай холбоотой хяналт шалгалтын тайлан мэдээллийг танилцууллаа.
Сугалаа явуулах нэгдсэн стандартад боловсруулж батлах шаардлагатай ба хяналтын зөвлөлд мэдээллийн технологийн газраас хөндлөнгийн хянагч оруулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.
ШӨХТГ "Сугалааны бөмбөлгийн гаргаж буй төхөөрөмжтэй холбоотой зөрчил илрээгүй. Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төвийн нийт 44 албан хаагч давхардсан тоогоор 89 удаа 3 сая төгрөгийн хонжвор хожсоноос хамгийн өндөр дүнтэй нь дөрвөн удаагийн тохирлоор 310 мянган төгрөг хожсон байна.
Мөн нийт албан хаагчийн гэр бүлийн хамаарал бүхий 139 иргэдээс зөвхөн нэг тохиолдол 40 сая төгрөгийн хонжвор хожсон байна. Иймд ямар нэг зөрчил байхгүй гэж үзсэн, гэхдээ НӨАТ-ын сугалааг болиулах саналыг хүргүүлнэ" хэмээн мэдэгдлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
87.66.142.201
Irgen huseegui bhad hucheer sugalaa nereer mungu tataj awah buruu, huuli bus uildel
Хариулах202.21.124.189
зөв,зөв
Хариулах