Сар шинийн баяраар хайртай хүмүүстээ зайнаас бэлэг барих ухаалаг сонголт Дижитал золголт эхэллээ

2021/02/04

Сар шинийн баяраар хайртай хүмүүстээ зайнаас бэлэг барих ухаалаг сонголт Дижитал золголт эхэллээ.

Тун удахгүй Монгол түмний хүндтэй баяр, уламжлалт сар шинийн баяр тохиох гэж байна. Өвлийг өнтэй давсны баяр, шинэ жилдээ өнгөтэй орсны баяр гэгддэг бэлгэ дэмбэрэлтэй энэхүү баяраар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлж, шинэ ондоо идээ идэш элбэгтэй байхыг бэлгэдэн хишиг хүртээдэг ёсон эрт үеэс бидэнд уламжлагдан иржээ. Энэ жилийн тухайд дэлхий нийтээр тархаад буй цар тахлын улмаас манай улсад уламжлалт сар шинийн баярыг зохион байгуулахгүй байх шийдвэр гарсантай
холбоотойгоор хүн бүр халдвар хамгааллын дэглэмээ сахин гэртээ байж, сар шинийн баяраар ахмад настнууд, хайртай гэр бүлийнхэнтэйгээ зайнаас золгон, амар мэндийг нь мэдэх болоод буй.

Хэдийгээр бид хайртай гэр бүл, өвөө эмээ, ахмад настнууд дээрээ биечлэн золгох боломжгүй ч тэдэндээ хүндэтгэл үзүүлэн, чин сэтгэлийн бэлэг барин баярлуулж, мэндчилгээ илгээх илүү олон боломжууд нээгдсээр байгааг дуулгахад таатай байна.

Хэрхэн дижиталаар золгох вэ?

Та SocialPay аппликэйшнийн Бэлэг цэсийг ашиглан сар шинийн баяраар өөрийнхөө болон гэр бүл, хайртай дотны хүмүүсийнхээ эрүүл энхийн төлөө ямар ч ШИМТГЭЛГҮЙГЭЭР Дижиталаар золгож, амар мэндийг нь эрээрэй.

Дижитал золголт хийх заавар:


Сар шинээр гэр бүлийнхэндээ хэрхэн зайнаас бэлэг барих вэ?

Уламжлалт сар шинийн баяраар хүссэн бараагаа сонгоод гэр бүлийнхэндээ хүргүүлэн баярлуулах буцаан олголттой “Дижитал золголт” хөтөлбөрийг Голомт банкнаас эрхэм харилцагчдадаа зориулж буйг санал болгож байна.

Голомт банкны зүгээс харилцагчдадаа зориулан 2021.02.01-ээс эхлэн 2021.02.14-ний өдрийг хүртэл 14 хоногийн турш 14 байгууллагаас 10 хувийн буцаан олголттой худалдан авалтыг зарлалаа. Эрхэм харилцагч та дээрх хугацаанд дараах байгууллагуудын цахим хуудсаар зочлон хүссэн бараагаа сонгоод Голомт банкны бүх төрлийн кредит картыг ашиглан худалдан авалт хийж хайртай гэр бүлийнхэндээ сар шинийн гэнэтийн бэлэг бариарай.

№ Байгууллага Буцаан олголт Бүтээгдэхүүн

1 www.next.mn 10% Цахилгаан бараа, гэр ахуй
2 www.bsb.mn 10% Цахилгаан бараа, гэр ахуй
3 www.bananamall.mn 10% Интернэт худалдаа
4 www.emonos.mn 10% Эрүүл мэнд
5 www.carters.mn 10% Хүүхдийн хувцас, хэрэгсэл
6 www.technozone.mn 10% Технологи
7 www.tomyo.mn 10% Боловсрол
8 www.babyworld.mn 10% Хүүхдийн хувцас, хэрэгсэл
9 www.naturerepublic.mn 10% Гоо сайхан
10 www.itstore.mn 10% Технологи
11 www.book.mn 10% Боловсрол
12 www.memowords.mn 10% Боловсрол
13 www.marchaakhai.mn 10% Боловсрол
14 www.ayanchin.mn 10% Аяллын хэрэгсэл

  • Нэг харилцагчийн буцаан олголтын дээд хэмжээ 2021.02.01-02.14-ний хооронд
  • 300,000₮ байна.
  • 2021.02.28-ны дотор худалдан авалтын буцаан олголт картанд буцаж орно.
  • Сонгогдсон байгууллагын вэбсайтуудаас худалдан авалт хийхдээ Голомт банкийг
  • сонгож төлбөр төлснөөр буцаан олголт авах боломжтой. Интернэт банк, Смарт
  • банк үйлчилгээг ашиглан төлсөн худалдан авалтад тус урамшуулал үйлчлэхгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна