М.Ганбаатар: Гурилын цардуулаар дотооддоо барьцалдуулагч боловсруулахаар ажиллаж байна

2021/02/13

“Таван Толгой Түлш” компани нь сайжруулсан шахмал түлшнийхээ барьцалдуулагч бодисонд гурил хольж байна гэсэн мэдээллийн дагуу манай сурвалжлах баг өнөөдөр “Таван Толгой Түлш” компанийн баруун бүсийн үйлдвэр дээр очиж, газар дээрээс нь мэдээллийг тодруулан хүргэсэн. 

Тус үйлдвэрийн технологич У.Бямбадорж: "Манай таван толгой түлшийн баруун бүсийн үйлдвэр 12 шугамтай, 24 цагийн ажиллагаатай. Хоёр өвөл Улаанбаатар хотын айл өрх иргэдийг сайжруулсан шахмал түлшээр хангаж ирж байна. 

Манайх БНХАУ-аас чанарын баталгаатай гаалийн бичигтэй, лабораторийн шинжилгээгээр зөвшөөрөгдсөн түүхий эд материалыг оруулж ирээд “Энержи ресурс”-ын угаасан нүүрс буюу “мидлинг”-тэй хольж шахмал түлшийг үйлдвэрлэдэг. 

Манай үйл ажиллагаа яг энэ горим, журмаараа хэвийн явагдаж байна. Бид бүхэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхдээ хөндлөнгийн болон лабораторийн шинжилгээнд шинжилгээнд хамруулж, лабораторийн шинжилгээгээр шахмал түлшний чанар, стандарт шаардлагад бүрэн нийцүүлж байж хэрэглээнд гаргадаг.

Манайд өмнө нь БНХАУ-аас авч байсан барьцалдуулагчийг ашиглаж байсан. Энэ барьцалдуулагчийн 40-50 хувь нь цардуулын агууламжтай байдаг. 30-40 хувь бентонед гээд шавар орсон байдаг. 10-20 хувь целлиоз орсон байдаг. Тэгэхээр энэ орц норм өөрчлөгдөөгүй. Өнөөдөр үйлдвэрт байгаа барьцалдуулагч эд нь яг хэвээрээ орж байгаа. Гурилын 68 хувь нь цардуул байдаг. Манай үйлдвэрийн хувьд аливаа технологи дээр суурилдаг. Одоогийн байдлаар зөвхөн БНХАУ-аас импортолж байгаа барьцалдуулагчийг ашиглаж байгаа" гэв.


Харин "Таван толгой түлш" компанийн гүйцэтгэх захирал М.Ганбаатараас шахмал түлшинд гурил ашиглаж байгаа эсэх талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Танай компани иргэд болон Засгийн газраас нууцалсан байдлаар шахмал түлшиндээ Алтан Тариа ХК-ийн 2-р гурил хольсон байж болзошгүй тухай цахим орчинд мэдээлэл гараад байна. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Нууцалсан асуудал огт байхгүй. Бид сайжруулсан шахмал түлшний барьцалдуулагчийг дотооддоо өөрсдөө үйлдвэрлэхийн тулд мэргэжлийн байгууллагын заавар зөвөлгөөний дагуу дотоодын компаниудтайгаа хамтран боловсруулалт хийж байгаа. Боловсруулалт амжилттай дууссан тохиолдолд ард иргэдэд нээлттэй мэдээлэл хийн танилцуулах гэж байна. Бид анх үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас эхлэн БНХАУ-аас барьцалдуулагч импортоор худалдан авч байна. Үүнд жил бүр 12 тэрбум төгрөг зарцуулж байна. Хэрэв бид дотооддоо өөрсдөө бэлтгэж чадвал 30%-40% хямдаар нийлүүлж хэмнэлт гаргах боломжтой.

-Тэгвэл танайх Алтан Тариа ХК-ийн гурил ашиглан боловсруулалтын туршилт хийж байгаа нь үнэн гэсэн үг үү?

-Тиймээ, бид гурилын цардуул ашиглан дотооддоо барьцалдуулагч боловсруулж байгаа нь үнэн. Манайх Алтан Тариа болон бусад компанитай хамтран ажиллаж байна. Гэрээ хэлцэлүүд ч бий. Танилцахад нээлттэй.

-Өнөөдрийн гэр хорооллын айл өрхүүдийн хэрэглэж байгаа шахмал түлш нь стандартын дагуу шаардлага хангаж байгаа юу?

-Айл өрхүүд маань стандартынхаа дагуу үйлдвэрлэсэн шахмал түлшээ түлж байгаа. Ер нь аливаа бүтээгдэхүүн тасралтгүй сайжирч боловсорч байх ёстой. Энэ зарчмаар бид зүүн бүсийн шинэ үйлдвэрээ олон улсын стандартын дагуу бүтээн байгуулсан. Удахгүй барьцалдуулагчаа ч гэсэн бид өөрсдөө бэлэн болгодог болохоор шуурхай ажиллаж байна.

 

 

 

 

 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.81
    2021/02/14

    энэ гурилаа зүгээр идмээр бна шатаамааргүй бна арайхийж ургуулж боловсруулж аваад түлнэээ ёстой оалгохгүй бна өөр юм сэтгэ өөр байгалийн бэлэн бүтээгдэхүүн ашигла Усан тэнэгүүд

    Хариулах
  • 202.126.88.214
    2021/02/14

    Гурил холиход яахаараа муу түлш болдог юм ,эргүү сэтгүүлчид цардуулын талаар эхлээд уншиж сждлаад шүүмжлээч

    Хариулах
  • 202.126.88.214
    2021/02/14

    Барьцалдуулагч гэдэг бол цардуул .Цардуулыг төмс ,улаан буудайнаас гаргаж авдаг.Органик бодис холиход муу зүйл байхгүй,ямар химийн хорт бодис хольцон биш дээ

    Хариулах
  • 192.82.72.107
    2021/02/13

    амжилт хүсье

    Хариулах
  • 192.82.74.18
    2021/02/13

    гурилын шудайгаа буцаан авч савалж байгаа гэсэн алтайн тариа ххк. Болохгүй шүүдээ бодис холилдсон байгаа

    Хариулах