ОХУ-ын Засгийн газраас жил бүр Монгол Улсын иргэдэд зориулан тус улсын их, дээд сургуульд үнэгүй суралцах 500 тэтгэлэгт хуваарийг олгодог. Энэ нь Монголын нийт хүн амын 1 хүнд ноогдох хэмжээгээрээ дэлхийд 1-рт орж байгаа юм.
Энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Россотрудничество агентлаг Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран сонгон шалгаруулалтыг зөвхөн цахимаар явуулж байгаа. Тус бүртгэл дуусахад ердөө гурав хоног үлдээд байгаа юм.
Тэтгэлгийн хэлбэр/хэмжээ:
Сонгосон сургуульдаа суралцах бүтэн сургалтын төлбөр (4-7 жил)
Орос хэлний мэдлэг хангалтгүй бол 1 жилийн хэлний бэлтгэл
Сар бүрийн стипенд
Тэтгэлгээр суралцах зэрэг:
Жич:
Тавигдах шаардлага:
- Сайн сурлагатай байх. Бүх дүн сайн буюу онц байвал зохино (А ба В)
- Гол биш хичээлээр 1-2 “дунд-буюу С” дүн байж болно. Өөрөөр хэлбэл горилогч сонгон шалгаруулалтанд “Эдийн засаг” гэсэн мэргэжлээр шалгалт өгөх гэж байгаа бол математикийн хичээлд «С» дүнгүй байх ёстой.
Төлөөлөгчийн газрын сайтад элсэлтийн дүрэм, хаана хэзээ бүртгүүлэх тухай журам, ямар баримт бичиг гаргаж өгөх, шалгалтын хуваарь гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг байршуулсан байна. Бүртгэл 1-р сарын 20-нд эхэлж 2-р сарын 20-нд дуусна. /education-in-russia.com/
Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатад оролцох горилогч дараах зүйлийг хийнэ. Үүнд:
Бүх баримт бичгийг орос хэлэнд заавал хөрвүүлсэн байх шаардлагатай. Орчуулгын товчоогоор баталгаажуулж чадаагүй бол тамгагүйгээр өгч болно. Харин шалгаруулалтыг амжилттай давж хоёрдугаар шатанд орсон тохиолдолд баримт бичгийг зохих журмын дагуу бүрдүүлж тамгаар баталгаажуулна.
Дэлгэрэнгүйг: https://mng.rs.gov.ru/ru?fbcli...
https://www.facebook.com/RCNKU...
Харилцах утас: 99092277, 45-46-00, 45-28-70
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.141.250.4
Yaj burtguulh ve?
Хариулах66.181.161.95
Ygaad link ni bolohgvi bgm boloo
Хариулах59.153.113.63
Yj bvrtgvvleh wee tuslaach
Хариулах202.126.88.181
яаж бүргүүлэх вэ
Хариулах66.181.161.95
Yaaj bvrtgvvleh we
Хариулах202.126.90.9
уучлаарай link нь ажлахгүй байх юм
Хариулах202.126.90.8
Link n blhgvi bh ym
Хариулах