Мөс цөмөрсний улмаас суудлын болон ачааны автомашинууд нуурын усанд унажээ

С.Гандэлгэр
2021/02/23

Дорнод аймгийн Буйр нуурын мөсөн дээгүүр явсан бага оврын ачааны болон суудлын автомашинууд мөс цөмөрсний улмаас нуурын усанд унасан. Жолооч болон зорчигчид автомашинаасаа амжиж гарсан тул эрдэнэт хүний амь нас хохироогүй гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ.

Гол мөрөн, нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нимгэрч, мөс хэврэгшиж байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээврээр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна