ОБЕГ: Сураггүй болсон иргэнийг хайж байна

С.Гандэлгэр
2021/03/04

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Жаргалантын-Адаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 229 км-т, сумын төвөөс зүүн зүгт 35 км-т/ 03.03-ны өдөр малчин Б нь малын эрэлд яваад сураггүй болсон тухай дуудлагыг 03.04-ний өдрийн 02:25 цагт хүлээн авсан байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Мөнгөнморьт сум дахь Гал түймэр унтраах, аврах 75 дугаар анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, тус багийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд малчин Б /43 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 02:40 цагаас зохион байгуулж байгаа гэдгийг ОБЕГ-аас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна