Франц зунаас өмнө 30 сая орчим иргэнээ вакцинжуулахыг зорьж байна

Х.Есү
2021/03/05

Францын эрх баригчид зун болохоос өмнө 30 сая орчим иргэнээ коронавирусний вакцинд хамруулахаар төлөвлөж байгааг тус улсын Ерөнхий сайд Жан Кастекс мэдэгджээ.

“Өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын дунд хүртэл 20 сая хүнийг, зунаас өмнө 30 сая хүнийг дархлаажуулна” гэж тэрбээр Засгийн газрын төлөвлөгөөг зарласан байна.

Одоогийн байдлаар Францад 3 235 684 хүн вакцины эхний тунг, 1 781 750 хүн хоёр тунг хоёуланг нь хийлгэсэн байна. Тус улс Pfizer/BioNTech, “Moderna”, “AstraZeneca” гэсэн гурван компанийн коронавирусний вакциныг бүртгэжээ.

Гуравдугаар сарын 4-ний байдлаар Францад халдварын тохиолдлын тоо 3 835 595 болж, 87835 хүн нас барсан байна.

Эх сурвалж: Монцамэ агентлаг



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна