Нийтийн эзэмшлийн талбай руу түрж барьсан барилгуудыг нурааж, цэгцэлнэ

С.Гандэлгэр
2021/03/05

Нийслэлийн суурьшлын бүсэд зөрчилтэй 116 барилга байгааг НЗДТГ-аас өнгөрсөн оны наймдугаар сард  тогтоожээ. Эдгээрээс таван барилгын талаар шүүхийн маргаан үргэлжилж байгаа аж. Мөн 33 барилга тусгай хамгаалалттай газар баригдсан бол, 15 барилгад улсын комисс ажиллаж, 63 барилгад мэргэжлийн хяналтын байгууллага дүгнэлт гаргахаар хянан шалгаж байна. 

Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй, нийтийн эзэмшлийн талбай руу түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтжээ. Дүгнэлтэд үндэслэн тухайн барилгын ажлыг үргэлжлүүлэх эсэхийг шийдэж, нураах хүртэл арга хэмжээ тооцох аж.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.72
    2021/03/06

    Yg zow Ulaanbaatart ganz uguilegdej baigaa asuudal daguulaad udaj baigaa shuu ! Sumyabazar darga Sandagochir darga hoer eniig huuj chadnaa Amjilt !!!!

    Хариулах