Вакцинжуулалтад 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулна

Х.Есү
2021/03/05

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-наас вакцинжуулалтыг эхлээд байгаа бөгөөд халдварын голомт болсон нийслэлийн нэг сая гаруй иргэнийг 3, 4-р сард багтаан вакцинжуулах, ногоон бүс буюу халдваргүй байгаа орон нутгийн иргэдэд 5, 6-р сард вакцинжуулалт хийж дуусгаад, 7-р сарын 1-н гэхэд насанд хүрсэн нийт хүн амыг хамруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Эрүүл мэндийн салбарын хүчин чадлаар өдөрт 80 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулах боломжтой болоод вакцинжуулалтад хамрагдсан нийт хүний 40 хувьд бусад вакцинд илэрдэг шинж тэмдэг илэрч байгаа нь хэвийн хэмжээнд байна гэж үзэж байнгаа юм байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна