Зуунмод хотод халдварын дөрвөн тохиолдол илэрч, орох гарах хөдөлгөөнийг хаажээ


Төв аймгийн Зуунмод суманд өнөөдөр коронавируст халдварын дөрвөн тохиолдол батлагдаж тус сумаас орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан талаар Төв аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.

Тодруулбал, Төв аймгийн Зуунмод суманд хоёрдугаар сарын 26-ны өдөр иргэн З Улаанбаатараас буяны ажил явдалд оролцохоор ирэхдээ PCR шинжилгээ өгөлгүй ирээд буцсан байна. 

Үүний дараа тухайн иргэн гуравдугаар сарын 4-ний өдөр эерэг хариу гарчээ. Улмаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын нийт 62 хүнээс PCR шинжилгээ авсан байна.

Үүнээс дөрвийнх нь хариу эерэг гарсан тухай ХӨСҮТ-өөс аймгийн Онцгой комисст мэдэгджээ. Иймд Төв аймгийн Зуунмод хот руу орох гарах хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.25.26
    2021/03/07

    Hul hirio tsutsal huduu yavah gesen geed l . horio tsutsluulsan odoo huduu aimag sumand haldvar taraal. Estoi tevcheergui duraaraa humuus shu.

    Хариулах