Улаанбаатар хотод 63, Төв аймагт 4 нийт 67 хүнээс коронавирус илэрлээ

Х.Есү
2021/03/07

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх сүүлийн 24 цагийн мэдээллийг хүргэлээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа:  

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 67 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Халдварын шинэ тохиолдлуудын 51 хүнд нэг дэх удаагийн шинжилгээгээр халдвар илэрсэн бол 11 хүнд хоёр дахь удаагийн шинжилгээгээр илэрсэн байна. 

Халдварын эх уурхай нь тодорхойгүй таван тохиолдол байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 58 хүнд эдгэрч, эмнэлгээс гарлаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна