Монголын анхны хөрөнгө оруулагч, манай улсад гуравдагч улсын хөрөнгө оруулагчдыг оруулж ирэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Арманд Бодуэний хөрөнгө болох “Бармаш” ХК-ийг монгол ажилтан Ч.Хажидүрэн, нөхөр Г.Ганбаатар нар нэр бүхий хамсаатнуудтайгаа нийлэн луйвардаж авсан талаар “Зууны зартай ЛУЙВАР” буюу анхны хөрөнгө оруулагч Арман Бодуэныг монголчууд нийлж ЛУЙВАРДСАН нь...” гарчигтай цуврал нийтлэлийг бид уншигчдадаа хүргэж байгаа билээ. Тэгвэл Арманд Бодуэний хууль ёсны өв залгамжлагч том хүү Даниэл Бодуэн гэр бүлээ төлөөлөн Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгт гомдол гаргажээ.
Монгол Улсын Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, засаглалын чадамжид итгэл төрүүлэхийн тулд хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, монголчуудад луйвардуулж хохирогсдын гомдлыг шалгах үүрэг бүхий “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг байгуулсан юм.
Гаднын хөрөнгө оруулагчдыг хохироодог луйварчид хууль, шүүхийн байгууллагатай үгсэн хуйвалдаж, хэргийг сунжруулах, хаах эрсдэл гарч болзошгүй хэмээн, хохирогчид шууд хандаж гомдлоо гаргах боломжийг ийнхүү бүрдүүлсэн байдаг. Дэниэль Бодуэн уг ажлын хэсэгт хандаж, гомдлоо алан ёсоор гаргасан байна.
Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын их хурлын гишүүн, Хуульзүйн сайд Х.Нямбаатар фэйсбүүк дэх албан ёсны хуудастаа энэ талаар мэдээлжээ.
Тэрбээр “Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж эхлээд улс орны эдийн засгийг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хууль бус үйл ажиллагаа болон энэ төрлийн бүлэгтэй тэмцэх зорилгоор Засгийн газраас байгуулсан цөөнгүй ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаж байна.
Монгол Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газраас байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг 2021 оноос ахалж ажилласан.
Энэ хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон олон хүн Ажлын хэсэгт хандлаа. Бид асуудал бүрийг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Хамгийн сүүлд, Монгол Улсын анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Канад улсын иргэн Арманд Бодуэны хүү Даниэль Бодуэн бидэнд хандлаа. Түүний эцэг Арманд Бодуэн 1997 онд “Бармаш” ХК-ийн 1 сая хувьцааг худалдан авч, улмаар хүү, найзаасаа гадна Монгол Улсын иргэн Ч.Хажидсүрэн, нөхөр Г.Ганбаатар нарт итгэн хувьцаа эзэмшүүлжээ. 1999 онд түүнийг нас барсны дараагаар Ч.Хажидсүрэн нар хэсэг хүнтэй нийлэн бичиг баримт хуурамчаар үйлдэн бүх хөрөнгийг нь завшсан асуудлыг шалгаж, хохирол барагдуулж өгөхийг Даниэл Бодуэн хүслээ.
Хохирогчид хуулийн байгууллагад хандсан бөгөөд бүгдийг хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг, айлгаж үргээдэг байж болохгүй. Гадны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагүйгээр хөгжсөн улс байхгүй тул энэ мэт хууль бус үйлдлийг өөгшүүлж болохгүй” хэмээн бичсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.180.35
Zuv . Hohirolgui bolvol hurungu oruulagchid irne. Singapore tetgevriin sangaaraa olon hurungu oruulagch tataj tetgever 1 say dollar avsn gejuaga.
Хариулах103.254.123.75
Заасс муусайн гадны луйварчид монголоос нээх амархан баяжиж цаддагийн хөөгөөд явуул 200 саяаар бүхэл бүтэн үйлдвэр авчихдаг ч гэж юу байсын тухайн цаг үеийн ханш монголын учраа олооогүй тэнэг байдлыг далимдуулсан л байхгүй юу оюу толгойг хар яаж байна монголд дусал ч үлдээхгүй цөлмөж байгаа биздээ хэдэн тэнэг дарга нар нь авилга авч гэрээ хийж гадны луйварчидтай хамтарч идчээд ард иргэд нь ядруу улны болчоод байхад хаа байсан бас нэг өлөн сдаг яг яах гээд байгаан хөөгөөд явуул гай л байна. Хэдэн монгол авсан бол болоошд яадгийн засгийн газарт хамаагүй иргэний шүүхдээ ханд л гэхгүй юу.
Хариулах66.181.161.27
Бармашын байшингаас гадна тэр олон лиуензүүдийг хувааж авасан хэрэг байгаа Монполиметийн Гарамжав гуйа талийгаач Энэбишээр дамжуулан Заамарын ордоо авсан гэж ярьдаг
Хариулах202.126.88.135
төрийн алба хашдаг томоохон дарга нар УИХ-ын гишүүд л байнга гадныханаас бөөн мөнгө нэхэж аваад л луйвар хийдэгштээ хулгайчгүй том дарга олоод ир гэвэл ганц ч гарахгүйл байх
Хариулах92.88.170.78
Xunii ed xurungu mungu tugrugiig deeremdej luivardaj xulgailj avchixaad amid mend ajil turluu xiigeed amarch zugaalaad xeneggui xereg xiisen shinjgui yavj chaddag bainaa
Хариулах64.119.29.144
Nekhemjlekh ni zuvuu...khunii yumiig uguuch...yadag tsaisan khulgaichid ve.
Хариулах203.91.115.243
Khajidsuren, Ganbaatar, Odontungalag, Altanzezeg, Shukhbaatar geed luivardsan ezed ni amid seruun baina odoo barij avaad hashraah heregtei aliin bolgon davraah we? Ene metchilen olon luivarchid baigaa shuu !!!!
Хариулах202.9.47.34
Зөв. Нэхэмжлэх хэрэгтэй.
Хариулах