Залуучуудын шигшээ баг Ливантай 1:1-ээр тэнцлээ

Zuv.mn
2023/09/13

“Катар 2024” хөлбөмбөгийн залуучуудын /U23/ Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны "J" хэсгийн тоглолтууд Саудын Араб улсын Абха хотноо болж өндөрлөлөө. Тус хэсэгт хуваарилагдсан Монгол улсын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ливан улсын багийн эсрэг хийж, 1-1-ээр тэнцлээ. Өнөөдрийн тоглолтод гарааны бүрэлдэхүүнд ахлагчаар А.Дөлгөөн/хагас хамгаалагч/, хаалгачаар С.Батмагнай, хамгаалагчаар Г.Дөлгөөн, довтлогчоор Б.Өсөх-Ирээдүй нар дуудагдаж, сэлгээгээр Э.Ган-Эрдэнэ гарч тоглолоо. Эхний үе 1-1-ээр тэнцэж, 2-р үед нэмж гоол оролгүй хоёр багийн хамгаалалт жигд сайн байж үндсэн цагт тоглолт тэнцээгээр өндөрлөв. Хаалгач С.Батмагнай үүргээ сайн гүйцэтгэж багийнхаа тоглолтыг сэргээж байв. Түүнчлэн, тоглолтын төгсөлд манайх хожлын гоол оруулах боломж гарсныг манайх ашиглаж чадсангүй.  

Ийнхүү U23 насны шигшээ баг Саудын Арабт 3-1, Камбож улсад 2-1-ээр хожигдож, Ливаны багтай 1-1-ээр тэнцэж тэмцээнээ өндөрлүүллээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.