Улаанбаатар-Улаан Үдийн чиглэлийн нислэг энэ сарын 19-нөөс /Сүүлийн нислэг 19-нд/ зогсохоор болжээ. Нислэгийг Монголоос МИАТ, ОХУ-аас “Аэрофлот” компани хариуцан гүйцэтгэж байсан юм. Зорчигчдын урсгал бага, дүүргэлт дутуу явсаар алдагдалд орсон учраас зогсоож айгаа гэсэн тайлбарыг хариуцсан компаниуд нь өгч байгаа аж. Уг нь аравдугаар сарын 27-ноос зогсоох байсан ч алдагдал улам ихэсч байсан учраас энэ сарын 19 болгож наашлуулсан гэнэ.
Уг нислэгийг Монгол Улсаас ОХУ руу үйлдэж байсан цорын ганц шууд нислэг байсан болохыг хэвлэлүүд онцолж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.217.139
МОНГОЛ ЯМАР ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ УЛС ЮМ БЭ ГЭЭД ИРСЭН БОЛГОН НЬ ЯРИАД БАЙХААР ТЭГЭХГҮЙ ЯАДАГИЙН ККК
Хариулах