“Эрдэнэс Тавантолгой”-н төрийн мэдлийн хувьцааг иргэн бүрдээ эн тэнцүү, үнэ төлбөргүй өмчлүүлэх ШИНЭ намын санаачилгыг орон нутгийн иргэд дэмжиж, гарын үсэг зурсаар байна. Тус намын залуучууд энэ сарын 6-ны өдрөөс 21 аймгаар тойрон гарын үсэг цуглуулж эхэлсэн юм.
Өнөөдрийн байдлаар Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн 15 суманд ажиллаж, нийт 20 мянга гаруй гарын үсэг цуглуулаад байгаа юм байна.
Хүн бүрийг, өрх бүрийг өмчтэй, хөрөнгөтэй болгох ШИНЭ намын санаачилгыг иргэд “цаг үеэ олсон зөв санаачилга байна, эцсийг нь үзтэл зүтгээрэй, ард чинь бид асаалттай танк шиг зогсоно шүү” хэмээн урам зориг өгч мөн очиж амжаагүй сумдын иргэд өөрсдөө санаачилгаараа гарын үсэг цуглуулан илгээж байгаа талаар ШИНЭ намаас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна