Ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэнэ

Zuv.mn
2023/10/27

УИХ-ын чуулганы өнөөдрийн уралдаанаар Дархлаажуулалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Мөн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

Хуралдааны төлөвлөгөөнд дээрхээс гадна, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрөөс Ерөнхий сайдад хандаж “Ирээдүйн өв сангийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар” тавьсан асуулгын хариу багтсан байсан. Гэвч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож байгаа тул мэдээллийг хойшлуулах магадлалтай байна. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна