Нусрат Ганигийн Монгол дахь айлчлалыг Британийн Засгийн газар албан ёсны сайтдаа “түүхэн” гэж онцолжээ

Х.Батсайхан
2023/10/31

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Ван Улс /ИБУИНВУ/-ын Бизнес, худалдааны яамны Аж үйлдвэр, эдийн засгийн аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд бөгөөд ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хариуцсан төрийн сайд Нусрат Гани манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирээд байгаа билээ. Тэгвэл энэхүү айлчлалыг ИБУИНВУ-ын Засгийн газар албан ёсны цахим хуудастаа “Түүхэн” гэж онцолжээ.

Түүнд бичсэнээр, Нусрат Ганигийн Монголд хийж буй айчлал гурван ач холбогдолтой.

Нэгд, Монголын уул, уурхайн салбарт Их Британийн бизнес эрхлэгчдэд орон зай олж авах.

Хоёрт, Британийн сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд шаардагдах түүхий эд, ашмигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх,

Гуравт, Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны ул болсны 60 жилийн ойг тохиолдуулж, харилцаагаа дээшлүүлэх, ач холбогдлоо харилцан өсгөх явдал гэнэ.

Зарим төрлийн ашигт малтмалын хэрэгцээ 2040 он гэхэд өнөөдрийнхөөс дөрөв дахин өсөх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ашигт малтмалын нөөц багатай, технологи өндөг хөгжсөн Британи зэрэг улсад хамгийн том сорилт болох нь тодорхой болж буй. Тиймээс өндөр хөгжилтэй улсууд хэдэн жилийн өмнөөс л ашигт малтмалын бизнест онцгой ач холбогдол өгөх болсон юм.

Манай улсын тухайд, Британийн Ерөнхий сайдын дүүгийн компанийг луйвардсан гэсэн асуудал энэ салбарт гарч байсан. Үндсэндээ нэр хүнд тийм ч таагүй, салбарын хууль, эрхзүйн орчноо сольж байгаа. Гэсэн ч гаднын хөрөнгө оруулалт, тэр тусмаа гуравдагч улсын хөрөнгө оруулалтыг татах боломж гарч ирнэ гэдэг алдаж болохгүй боломж гэдэг нь мэдээж юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна