-Газын зурваст үүссэн асуудлаас болж дэлхийн эдийн засагт учирсан хохирлыг тооцоолжээ-
Израиль, Палестины мөргөлдөөнөөс болж дэлхийн эдийн засагт учрах хор, хохирлын хэмжээ хоёр их наяд ам.долларт хүрэх магадлалтай гэсэн тооцоог “Ernst & Young”-ын салбар “EY-Parthenon” зөвлөх үйлчилгээний компанийн ахлах эдийн засагч Грегори Дако танилцуулжээ.
Түүний хэлснээр, байлдааны ажиллагаа удаан үргэлжилбэл, газрын тосны үнэ баррель нь 150 ам.долларт хүрч, дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх гэнэ. Үүний улмаас дэлхийн эдийн засагт үзүүлэх хохирлын хэмжээг нарийн тооцоолох боломжгүй бөгөөд багцаагаар хоёр их наяд ам.доллар, түүнээс дээшээ гэсэн тооцоог гаргасан байна. Энэ нь Египет, Пакистан, Шри-Ланка зэрэг буурай эдийн засагтай улсад хүндээр тусах гэнэ. Түүнчлэн, зээлийн хүү өсөж, энэ нь улс орнуудын өрөө дахин санхүүжүүлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлнө гэсэн дүн гарчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна