Нийтийн өргөдөл хүлээн авах УИХ-ын цахим системд иргэн Ш.Хүрэлтулга өнгөрсөн сарын 20-нд “НДШ, ХХОАТ шимтгэлийг 50 хувь бууруулах хуулийн төсөл санаачлах" санал гаргасан билээ. Тэгвэл уг саналыг дэмжсэн иргэдийн тоо өнөөдөр 100 мянгад хүрчээ.
D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.
УИХ-ын тухай хуульд зааснаар, иргэний санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянгад хүрвэл Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянгад хүрвэл УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.
100 мянган иргэн дэмжсэн саналыг УИХ-д танилцуулж, холбогдох Байнгын хороонд шилжүүлэх зохицуулалттай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.131.245.226
кккккк бүх юм тооцоотой. 50 хувиар бууруулвал 50 хувиар бага л тэтгэвэр тэтгэмж авах болно доо.
Хариулах202.21.107.32
NDSH--g 5huvi bol good buuruulchihaad eruul mendiin uilchilgeeg tulbertei Ava had hureh gedgiig uhaarahgui baina uu Hen curtains ni huuli in tusel sanaachlaad Erin ih hurling hereg baina uu Margaash neg ni erenhiilegchiin zasaglaltai bolj UH-d eerchlelt oruulah sanal asuga yavuulah uu Zandan dargaa
Хариулах66.181.161.239
Буруу л бна даа