Улстөрчдийн "зодооны" зардлыг ард түмэн хэдий болтол төлөх вэ

Х.Батсайхан
2023/11/13

Агуулга

-Системийн таван банкны дөрвийнх нь зах зээлийн үнэлгээ буурав-

-Нийт 74 ХК 1.8 их наяд төгрөгийн үнэлгээ алдаад байна-

-Хамгийн их алдагдал хүлээсэн ААН-үүд улс төртэй ойрхон байжээ-  

2023 онд хөрөнгийн зах зээлийн топ компаниудад хүндхэн жил болж өнгөрч байна. Энэ он гарснаас хойш Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, арилжаа идэвхтэй явуулдаг хувьцаат компаниудаас 74-ийнх нь үнэлгээ нийт 1.8 их наяд төгрөгөөр буурсан мэдээллийг marketinfo.mn цахим хуудас өнөөдөр дэлгэлээ. 

Зах зээлийн үнэлгээ нь хамгийн их буурсан компанийн тэргүүнд “Худалдаа хөгжлийн банк” /378,5 тэрбум төгрөг/, АПУ /350,8/, “Голомт” банк /316.5/ бичигдсэн байна. Үнэлгээ хамгийн их алдсан зургаан ААН-ийн дөрөв нь банк, тэр тусмаа зах зээлийн ихэнх хувийг бүрдүүлдгээрээ “Системийн” гэж нэрлэгддэг таван банкны тоонд ордог ХХБ, “Голомт”, “Хас”, Төрийн банкууд байгаа нь анхаарал татаж байгаа юм. 

74 ХК, 1.8 их наяд төгрөг мэдэж, алга болччихоогүй, нэгээс нөгөөд шилжсэн нь ойлгомжтой ч жагсаалтаас нэг сонирхолтой дүр зураг харагдаж байгаа нь хамгийн их алдагдал хүлээсэн компаниудын эзэд, тэдний улс төрийн хамаарал юм. Хамгийн их алдагдал хүлээсэн буюу тус бүртээ үнэлгээ нь 300 гаруй тэрбум төгрөгөөр буурсан ХХБ, АПУ ХК, "Голомт банк" гурвуул Ардчилсан нам буюу сөрөг хүчинтэй илүү ойр харилцаатай. Ардчилсан намыг эрх барьж байх үед, мөн Ардчилсан намаас нэр дэвшиж сонгогдсон Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед төртэй илүү ойрхон байсан, сүүлд МАН, У.Хүрэлсүхийн үед тэрхүү холбоо нь тасарсан онцлогтой байна. ХХБ жишээ нь, бизнесийн салбар руу орж, давуу байдлаар олон төсөл хэрэгжүүлж байгаад сүүлд түүнийгээ цуцлуусан бол "Голомт" банкин дээр яг ижил дүр зураг харагдана. 


Дээрх хоёрын хэрэгжүүлж байсан олон төслүүдийн зарим нь төрд шилжсэн бол зарим нь зогсонги байдалд орсон. Заримыг нь төр мэдэлдээ авсан ч  нөхөн төлбөр өгөхөөс аргагүй байдалд, шүүх дээр олон хэрэг гацсан байдалтай байна. Тэр мөнгө төсвөөс буюу ард түмний халааснаас гарна. Улс төрийн нам, намын эрх мэдэлтнүүдийн хоорондын зодоон тэмцлийн үр дүнд улсын хөгжилтэй холбоотой төслүүд гацаж зогсдог, аль нам эрх барихаас шалтгаалж ямар ажлыг хэн хийх нь шийдэгддэг энэ байдлаас гарахгүй бол Монгол Улс хэзээ ч хөгжихгүй нь.           

Улс төр, бизнес хоёр хэтэрхий ойртохоор өсөлт нь ч хэврэг, эрсдэл ч өндөр байдгийг энэ явдал харуулж байна.        




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.160
    2023/11/13

    Tur yund ch oroltsohgui shuugch maygaar l ajilla

    Хариулах
  • 202.9.40.46
    2023/11/13

    Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

    Хариулах