Францын шигшээ түүх шинээр бичлээ

Х.Батсайхан
2023/11/19

"Евро 2024" тэмцээний сонгон шалгаруулах тэмцээний хүрээнд Францын хөлбөмбөгийн шигшээ баг өнгөрсөн шөнө Гибралтарыг 14:0-ээр хожиж, Европын аварга шалгаруулах тэмцээний түүхэн дээд амжилтыг шинэчиллээ. Өмнөх дээд амжилтыг Германы баг 2006 оны есдүгээр сард Сан Мариног 13:0-ээр хожин тогтоож байжээ.  

Францын шигшээ баг өмнө нь хэзээ ч нэг тоглолтод 10-аас дээш гоол оруулж байгаагүй. 1995 онд Азербайжаны 10:0-ээр хожсон нь дээд үзүүлэлт нь байв. Нэг үед долоон гоол оруулсан нь мөн л Францын багийн хувьд дээд амжилт бөгөөд өмнө нь 1957 онд Исландын хаалганд таван гоол оруулж байв.  

Түүхэн тоглолтын нэг хэсэг болсон Гибралтарын хөлбөмбөгийн тухайд, үндэсний лигтэй, 3-4 дажгүй тэнцүү баг гол өрсөлдөөнийг үзүүлдэг гэнэ. Испанийн лигт тоглож байсан хөлбөмбөгид байдаг, багууд нь сард 3-4 мянган еврогийн цалинг тоглогчдодоо толгой өвдөлгүй өгөх бололцоотой гэж, тус улсад тоглодог орос хөлбөмбөгч Яков Шмелев спортс.ру цахим хуудаст ярьсан байна. 

Франц – Гибралтар 14:0 (7:0, 7:0)

2023.11.18.  «Альянц Ривьера» цэнгэлдэх
Гоол:
1:0 – 3, автогоол Сантос, 2:0 – 4 Тюрам, 3:0 – 16 Заир-Эмери, 4:0 – 30, пенальти Мбаппе, 5:0 – 34 Клосс, 6:0 – 36 Коман, 7:0 – 37 Фофана, 8:0 – 63 Рабьо, 9:0 – 65 Коман, 10:0 – 73 Дембеле, 11:0 – 74 Мбаппе, 12:0 – 82 Мбаппе, 13:0 – 89 Жиру, 14:0 – 90 Жиру.

Франц – Меньян, Клосс, Упамекано (Салиба, 81), Тодибо, Эрнандес, Рабьо (Камара, 67), Заир-Эмери (Фофана, 20), Коман (Дембеле, 66), Гризманн, Тюрам (Жиру, 67), Мбаппе.
Гибралтар – Кулинг, Сарджент, Чиполина, Муэли, Сантос, Чиполина (Оливеро, 61), Уокер (Джолли, 62), Де Харо, Посо, Де Барр (Кумбз, 81), Кассиаро.
Шар хуудас:
Кассиаро (31).
Улаан хуудас:
Сантос (18).



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна