Мэргэжлийн сүмо хоёр монгол бөхөөр бүл нэмлээ

Х.Батсайхан
2023/11/20

Японы мэргэжлийн сүмо энэ сард Ш.Далайбаатар, Б.Чойжилсүрэн гэсэн хоёр монгол залуугаар бүл нэмлээ. Тэднийг өнгөрсөн ням гарагийн барилдааны үеэр дохён дээр гаргаж танилцуулсан байна. 

Ш.Далайбаатар нь Баянхонгор аймгийн Баянцагаан сумын уугуул. 15 настайдаа Асахигаока ахлах сургуульд элсэж, сонирхогчдын сүмогоор барилдаж эхэлжээ. Тэрбээр Н.Цэвэгнямын "Ошима" дэвжээнд Кёкүкайюү нэрээр барилдах болно.   

Б.Чойжилсүрэн нь Увс аймгийн харъяат, Асахигаока хотын ахлах сургуульд Ш.Далайбаатартай хамт суралцаж, тэмцээнд оролцож байжээ. Бүх Японы оюутны сумогийн аварга тэрбээр "Оономацү" дэвжээнд элсэж, макүшита зиндааны 15-аас энэ сарын башёд анх барилдаж эхлээд байна. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.