Газын зурваст гал түр зогсоохоор боллоо

Х.Батсайхан
2023/11/22

Израил, ХАМАС бүлэглэл барьцааны хүмүүсээ солилцох гэрээ байгуулснаар Газын зурваст зургаан долоо хоног үргэлжилсэн дайн түрр зогсох нөхцөл бүрдлээ.

Гэрээнд зааснаар, ХАМАС бүлэглэл барьцаалсан 240 израилчуудынхаа 50-ийг ойрын дөрөв хоногийн дотор суллах ёстой. Зөрүүлээд Израил улс шорондоо хорьж байгаа Палестин хоригдлуудаасаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллана. Өөрөөр хэлбэл, гал дөрөв хоногийн хугацаатай зогсоно гэсэн үг. 

Хоёр тал солилцох хүний тоог нэмэх хүсэлтэй байгаа тул суллагдагсдын тоо 10-аар нэмэгдэх бүрт гал зогссон хоногийн тоо нэгээр сунана гэсэн үг юм. Харамсалтай нь, солилцоо дууссаны дараа дайнаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурийг Израилын тал илэрхийлсээр байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.