Гадаад худалдааны тэнцэл түүхэнд байгаагүй өндөр ашигтай гарлаа

Х.Батсайхан
Өчигдөр 15 цаг 57 минут

Манай улсын гадаад худалдааны тэнцэл түүхэндээ анх удаа 4.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар ҮСХ мэдээллээ. Гадаад худалдааны тэнцэл 2020 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол 2021 онд 1.5 тэрбум, 2022 онд 2.9 тэрбум ам.долларын ашигтай гарч байв.

2022 онд хил бүрэн нээгдсэний дараа Засгийн газраас экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг шат, дараатай авч хэрэгжүүлсний үр дүнд гадаад худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэж чадсан бөгөөд үүний 12.5 тэрбум ам.доллар нь экспорт, 7.2 тэрбум ам.доллар нь импорт байсан гэдгийг ҮСХ мэдээлэлдээ онцолжээ. Хөдөө аж ахуйгаас бусад үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга гэх мэт салбар бүр дээр өсөлт гаргасан байна. Гагцхүү хөдөө аж ахуйн салбар л 1.9 хувиар буурчээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна