Аргентиний шигшээ ДАШТ-ий сорилгод Бразилыг нутагт нь хожсон анхны баг боллоо

Х.Батсайхан
2023/11/22

Бразилийн алдарт “Маракана” цэнгэлдэхэд болсон Бразил, Аргентины шигшээ багийн тоглолтын өмнө фанатууд талцаж зодолджээ. Зодооны улмаас багадаа хооёр хүн хүндээр гэмтсэн гэж хэвлэлүүд мэдээлж байна.


Уг тоглолтод Аргентины шигшээ баг Бразилыг 1:0-ээр хожиж, ДАШТ-ий сорилгод Бразилийг нутагт нь хожсон анхны баг болсон байна.

Аргентиний багийн ахлагч Лионель Месси тоглолтын дараа Бразилийг нутагт нь хожиж түүхэн амжилт гаргасандаа баяртай байгаа, тоглолт маш хүнд болсон, тэнцэх нь гэж бодсон ч ашгүй Ота /Николас Отаменди/ мөргөж гоол орууллаа гэж ярьсан байна.


Бразилийн тухайд, ДАШТ-ий сорилгод талбайдаа хожигдож үзээгүй гайхамшигт цуврал нь өнөөдөр ийнхүү дууслаа. Тэд өмнө нь сорилгын хүрээнд нутагтаа 65 тоглохдоо 51 хожиж, 13 удаа тэнцээд байжээ. 173 гоол оруулж, 29-ийг алдсан, ингэхдээ таван тоглолтод л гоол оруулж чадаагүй байв.  

Бразил – Аргентин 0:1 (0:0, 0:1)
«Маракана» цэнгэлдэх

Гоол: 0:1 – 63 Отаменди.

Бразил – АлиссонЭмерсонМаркиньос (Нино, 46), Габриэл (Жоэлинтон, 72), Карлос АугустоБруно Гимараэс (Дуглас Луис, 78), АндреРафинья (Эндрик, 72), РодригоМартинелли (Рафаэл Вейга, 78), Габриэл Жезус.

Аргентина – МартинесМолинаОтамендиРомероАкунья (Тальяфико, 66), Ло Чельсо (Гонсалес, 70), Мак АллистерДе ПольФернандес (Паредес, 70), Месси (Ди Мария, 78), Альварес (Мартинес, 78).

Шар хуудас: Габриэл Жезус (5), Рафинья (14), Карлос Аугусто (33).

Улаан хуудас: Жоэлинтон (81).




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.153
    2023/11/22

    Haluun Oron gesendee bombognii hoinoos sn guitsgeej bn

    Хариулах