АНУ-ын Сенат Украин, Израильд тусламж үзүүлэх эсэхийг ирэх сарын 4-нд шийднэ

Х.Батсайхан
2023/11/27

АНУ-ын Сенат ирэх ирэх даваа гарагт хуралдаж, Ерөнхийлөгч Жо Байденаас санал болгосон, Украин, Израильд үзүүлэх тусламж болон үндэсний аюулгүй байдалтай нь холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэхээр болжээ. Сенат дахь Ардчилсан намын төлөөлөл Чак Шумер энэ талаар мэдээллээ.

“Конгрессын гишүүдийн өмнө чухал сорилт тулгарлаа. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал учраас гишүүд, ялангуяа БНН-ын гишүүд асуудалд нухацтай хандаж, Ерөнхийлөгчийн санал болгосон багцыг дэмжинэ гэж найдаж байна. Нийтийн асуудал учраас хоёр намын идэвх шаардлагатай” гэжээ.
Жо Байдены багцын мөнгөн дүн нь 44.5 тэрбум ам.доллар юм.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.