Оюу толгой орчмын нутагт зэсийн том бvлэг орд байх боломжтой

Х.Батсайхан
2023/11/28

Монгол орон зэсийн орд, илэрцүүд ихтэй. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Эрдэнэтийн овоо ордын хүдрийн нөөц нь 1.060.367 сая тонн. Зэсийн нөөц нь 4.632 сая тонн бөгөөд 125.414 тонн молибденийн нөөцтэй.

 Монголын зэсийн хамгийн том орд болох Оюу толгойн ордын ашигтай нөөц нь 31,4 сая тонн, тодорхой нөхцөлд ашигтай нөөц нь 19.64 сая тонн хэмээн ТЭЗҮ-д нь (2015 он) дурдсан байна. Эрдэнэт үйлдвэр ордынхоо нөөцийг нэмэгдүүлэхийг байнга эрмэлздэг бөгөөд байнга нэмэгдэж байгаа.

 Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихээс татгалзсанаар цаашид уурхай байгуулагдах үйл явц саадгүй болсон, Оюутолгойн ордын далд уурхайн бүтээн байгуулалт эхлэхээр “дуншиж” байгаа зэргээс харахад Монголын эдийн засагт зэсийн салбарын гүйцэтгэх үүрэг цаашид буурахгүй, харин ч өсөн нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна.

Шинээр зэсийн илэрцүүд, нөөцүүд нэмэгдсээр байгааг АМГ-ын цахим хуудаснаас харж болно. 20 орчим илэрц байгаагаас Борц уулын орд, Улаан хадны орд, Хүнгүйтийн ордод тодорхой хэмжээний судалгаа хийгдээд байгаа юм. 

Үүнээс Хүнгүйтийн ордод 12.6 сая тонн зэсийн нөөцтэй гэж таамагласан байна. Манай геологич эрдэмтэд 1970-аад оны үед дэлхийн vvсэл гарал, геологийн тогтцын vндсэн дээр Монгол орны нутаг дэвсгэрт vvссэн зэсийн район, мужийг тодорхойлсон юм байна.

 Энэ судалгаагаар Оюу толгой орчмын нутагт зэсийн том бvлэг орд байх боломжтой болохыг тогтоосон байдаг юм байна. 

Дээр дурдсан Улаан хадны орд Оюутолгойгоос 10 километрийн зайд оршдог аж. Товчхон хэлэхэд зэсийн чиглэлээр манай улсад хайгуул хийх, сонирхол татсан газар олон байна. 

Эдгээр газрууд дээр орд илрэх боломж нээлттэй гэсэн үг юм. Оюутолгой тэргүүтэй Монголын зэсийн салбарын ирээдүй ийнхүү гадаад, дотоод аль аль талдаа хөгжих нөхцөл бололцоо дүүрэн байна.

Зэсийн үйлдвэрлэлд технологи чухал үүрэгтэй байдаг.Эрдэнэт үйлдвэр л гэхэд сайн технологи ашиглах юм бол өнгөрсөн 30 жилд хуримтлагдсан хүдрийн хаягдлаа дахин ашиглаж, цаашид ажиллах хугацаагаа сунгах ч боломжтой. 

Эрдэнэт үйлдвэрийн технологийн бус хүдрийн овоолгыг түшиглэн байгуулагдсан “Эрдмин, “Ачит их” зэрэг компаниуд цэвэр зэс үйлдвэрлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаагаас ингэж дүгнэж болно.

“Эрдмин” нь цэвэр зэсээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бол “Ачит ихт”нь жилд 10 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай.Оюутолгойн орд дээр ч цэвэр зэсийн үйлдвэр баривал үр ашиг ихээхэн нэмэгдэх нь тодорхой билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.