Израиль улс ХАМАС-тай хийж буй дайнд 53 тэрбум ам.доллар зарцуулжээ

Х.Батсайхан
Өчигдөр 15 цаг 48 минут

Палестины ХАМАС бүлэглэлтэй хийж буй дайн Израилийн эдийн засагт ноцтой хохирол учруулж байгаа талаар “Блүүмберг” агентлаг мэдээллээ. Тус улсын Төв банкны мэдээлснээр, Йерусалим одоогоор дайны зардалд 198 тэрбум шекель буюу 53 тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж. Үүнээс өмнө Сангийн яам нь мөн зардлын талаар мэдээлэхдээ өдөр бүр 270 сая ам.доллар зарцуулж байгаа гэсэн байна.  

Энэ нь Израилийн эдийн засгийг дунд хугацаанд хямраах хэмжээний мөнгө гэдгийг “Блүүмберг”-ийн шинжээчид тооцоолжээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.