Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярыг угтан зохион байгуулж буй "Democracy Calling” илтгэлийн тэмцээний шагналын эзэд тодорлоо.
Тус илтгэлийн тэмцээнд нийт 120 гаруй оролцогч оролцож, ардчилал, хүний эрх, эрх чөлөөний мөн чанар, үнэт зүйлийн хүрээнд оюун бодлоо уралдуулж 1, 2, 3-р байрын шагналтнууд болон тусгай байрын 6 оюутан тодорлоо.
1-р байрт, Эрдэнэбатын Мишээл ХИС – ийн Англи хэлний багш орчуулагч,
2-р байрт, Батсүрэнгийн Номиндарь Хүрээ дээд сургууль,
3-р байрт, Мөнхбатын Мөнх-Эрдэнэ МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд тус тус тодорлоо.
Тусгай байруудад:
Бат-Уянгын Ганчимэг МУИС-ийн Нийгмийн ажлын анги,
Гантулга Цэрэнчимэд, МУИС-ийн Банк санхүүгийн анги,
Хүүхэндүүгийн Болдбат ШУТИС-ийн оюутан,
Одхуягийн Гантулга МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль,
Зулцэцэгийн Анударь МУИС-ийн Сэтгэл судлалын анги,
Ганчөдөрийн Батбаяр МУИС-ийн оюутнууд тус тус шалгарлаа.
Шагналыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга С.Буяндэлгэр, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Б.Энхмөнх, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Энхдөлгөөн нар нийт шалгарсан оюутнууддаа гардууллаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.235
Nom unshval ingej erdemtei bolno
Хариулах