600 автобус оруулж ирэхээр болсон хятад коипани шударга бусаар "ЯЛСАН" уу

Zuv.mn
2023/12/05

Саяхан зарлагдаж хаагдсан нийслэл хотын нийтийн тээвэрт нийлүүлэх 600 автобусны сонгон шалгаруулалтыг шударга бус өрнөсөн гэж үзэж байна.

Энэ тендерт шударгаар шалгарах хамгийн өндөр магадлалтай Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. нь БНХАУ-ын 100 хувь төрийн өмчит Евро стандарт хангасан, дэлхийн 6 тивд экспортлогддог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн автобус үйлдвэрлэгч билээ.

Техникийн шаардлагыг хангаж үнийн доод саналыг өгсөн тэднийг хасаж нийт дүнгээр 18 тэрбум төгрөгөөр илүү Yutong Bus Co., Ltd.-ийн саналыг шалгаруулсан нь татвар төлөгчдийн мөнгийг хэн нэгний ашиг сонирхолд нийцүүлэн шамшигдуулж байгаа ноцтой асуудал юм.18 тэрбум төгрөгөөр 200 хүүхдийн багтаамжтай 9 цэцэрлэг барих боломжтой.

Мөн түүнчлэн тендерийн нээлтийн өдөр буюу 2023.11.24-ний өдөр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар "2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ.

Үлдсэн автобуснуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авна гэх мэдэгдэл хийсэн ба уг мэдэгдэл нь өмнөх ямар ч тодруулга дээр тусгагдаагүй бөгөөд тендерт оролцогчдын хувьд шинэ мэдээ байсан.

Гэтэл тендерт шалгарсан Yutong Bus Co., Ltd.-ийн нийлүүлэлтийн хуваарь нь урьдчилан тохиролцсон мэт уг мэдэгдлийн дагуу байхаар төлөвлөсөн байна. 

Эх сурвалж: https://www.ulaanbaatar.mn/news/18806 

Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd. нь төрийн өмчит байгууллага тул хуулиараа болон дотоод ёс зүйн дүрмээр аливаа авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчлийг ямар ч нөхцөлд хатуу хориглодог тул энэ компани энэхүү тендерт ямар нэгэн хээл хахууль, урьдчилсан тохиролцсон зүйлгүйгээр оролцсон гэдэгт эргэлзэх зүйл алга.

 Тэд ашгийн хувь хэмжээг хамгийн бага түвшинд тавьж 71,000 ам.доллароор нэг бүрийг нь нийлүүлэх санал өгсөн. Гэвч тендерийн үнэлгээний хороо 80,000 ам.доллараар санал өгсөн Yutong Bus Co., Ltd.-ийг шалгаруулжээ.


Манай санал болгосон автобусны техникийн шаардлагыг хангаж байгаа атал, шалдар булдар зүйлээр халхавчилж, баримт бичгийн шаардлага хангаагүй хэмээн үнээр өрсөлдөх боломжийг хааж биднийг хассан байна. Улс төр, шуналын сэдлээр Xiamen King Long United Automotive Industry Co., Ltd.-ийн санал болгосон тендерийг хассан гэж бид үзэж байна.

Дээр оруулсан зураг дээр буй шалдар булдар үндэслэлээр энэ компанийг хассан байна гэж үзэж байна.

Учир нь: 

1. Дээрх албан бичигт бичигдсэн Автын инженерээр санал болгосон Зен Ган нь тус компанид 29 дэх жилдээ ажиллаж байгаа (29 жилийн НДШ төлсөн баримтыг хүргүүлсэн), 2000 гаруй ажилтнаас сонгож оруулсан шилдэг ажилтан билээ.

 Мөн тендерийн шаардлагад нийт 5 инженер техникийн ажилтантай байна гэсэн боловч, манайх 10 инженер техникийн ажилтны мэдээлэл буюу шаардлага бүр дээр хоёр хүнийг санал болгосон. Тиймээс нөгөө ажилтны ажлын туршлага ч шаардлагад заасны дагуу таваас дээш жил байна. 

2. Аль ч автомашин үйлдвэрлэгчид цахилгаан тээврийн хэрэгслийн дизайн, загвараар өрсөлддөг болсон. Бид хамгийн сүүлийн үеийн загвар дизайн бүхий автобусны платформуудынхаа каталогийг илгээсэн. 

Хамгийн сүүлийн онуудын загварууд буюу хамгийн шинэ загвар, моделиуд. Цахилгаан гэдэг маань доторх технологи болохоос биш, загвар хийц ижил доторх тэжээл нь дизель, бензин, газ байх боломжтой. 

Гэтэл үүнийг зөвхөн цахилгаан автобусны каталог ирүүлсэн. Үйлдвэрлэгчийн каталог ирүүлээгүй гэж дүгнэсэн байна. Хэрэв үнэлгээний хороо хүсвэл www.kinglong-bus.com/products гэж ороод бүх загварыг харах нь нээлттэй.

/Редакцын бус нийтлэл/



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.112
    2023/12/05

    Europe g avj boloh bsn. Gehdee Horshoosoo avlaa Ene bol bas hundlel gj oilgoloo. Setgel gargaj mongo hemneh ni ardiig zasahui uhaan. Autobus ni Ulsiin hogjiliig ni iltgene gj naidna

    Хариулах
  • 220.246.252.195
    2023/12/05

    what a dirty deal, fucking corruption

    Хариулах
  • 112.48.19.158
    2023/12/05

    Wasting taxpayers' money is shameful.Why spend a high price on a good bus that can be bougt at a low price?

    Хариулах
  • 103.170.17.106
    2023/12/05

    lalriin sdakuud, gants avtobus ch hudaldaj avj chadhaa baij

    Хариулах
  • 202.170.66.3
    2023/12/05

    Нийслэлийн иргэд аятайхан автобусанд суух заяа байна уу

    Хариулах
  • 202.170.66.3
    2023/12/05

    Арай арай. Ийм заваан юм хийхээ болиочээ

    Хариулах