АНЭ-д болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын бага хурлын /СОР28/ үеэр ОХУ Монголд барих бага оврын цөмийн цахилгаан станцын төслөө таницуулжээ.
“Монгол Улс ураны нөөцтэй ч одоогоор цөмийн эрчим хүчийг эзэмшээгүй байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд урьдчилсан төлөвлөгөөнүүдийг гаргах болсон бөгөөд Дэлхийн эрчим хүчний агентлаг боломжит гурван хувилбарыг харж байгаа гэж мэдэгдээд байгаа юм” хэмээн эх сурвалж онцолжээ.
“Росатом” СОР28-ын хүрээнд Якутад 2028 онд баригдаж дуусах бага оврын цөмийн цахилгаан станцаас гадна “Академич Ломоносов” нэртэй дэлхийн анхны хөвөгч цөмийн цахилгаан станцын төслийг танилцуулсан байна.
Ерөнхий захирлын орлогч Кирилл Комаров танилцуулгын үеэр “Одоо дэлхий дээр бага оврын цөмийн цахилгаан станц бүтээх 70 гаруй төсөл хэрэгжиж байна. Тэднээс төлөвлөлтийн шатнаас бүтээн байгуулалтад шилжсэн ганцхан компани байгаа нь манайх юм. Энэ туршлага маань ирээдүйд улам нэмэгдсэнээр бага оврын цөмийн цахилгаан станцтай болохыг хүссэн унсуудадаа сайхан мэдээ дуулгана гэж найдаж байна” хэмээн онцлон тэмдэглэжээ.
Монголын “Даян дээрх энержи” / Dayan Deerkh Energy Ltd / ХХК оХУ-ын “Росатом” компанитай нар, салхи, цөмийн эрчим хүчийг ашиглах төслүүд дээр хамтарч, Монгол Улсыг эрчим хүчний хувьд бие даалгах санамж бичгийг байгуулж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.178
Tsomiin gedeg ni gol ni tsever bish uchraas Tsever gedeg angilald ordoggui ayultai. Tegeheer Tsever erchim huch bol baigali bas bidnii hiih Tom horongo oruulalt.
Хариулах