Ж.Ганбаатар: Жолооч нар шатахууны саваа дүүргэхээ боливол АИ92 гурав хоногт тогтворжино

Т.Отгонсувд
2023/12/11

УУХҮЯ-ны сайд Ж.Ганбаатар шатахууны нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “ОХУ Монголд өгч байгаа шатахуунаа өгдөг хэмжээгээрээ өгч байгаа. Гагцхүү нэмэгдэж байгаа хэрэглээг гүйцэхгүй байгаагаас шалтгаантай хомсдол үүссэн байж магадгүй. Иргэд зарим нэг ШТС дээр дугаарлалт үүссэнийг хараад шатахуун авч эхлэхэд л хэрэглээ шууд хоёр дахин нэмэгдэнэ шүү дээ.

Тиймээс иргэд, ялангуяа сэтгүүлчид зөв мэдээлэл түгээх хэрэгтэй байна. Нийлүүлэлт тасалдаагүй, өдөр болгон орж ирж байгаа. Хөдөө орон нутагт ахиу хуваарилалт хиснээс болж Нийслэлд түр зуур асуудал үүссэн байж магадгүй. Нийлүүлэлт тасалдаагүй, өдөр болгон орж ирж байгаа. Дизелийн түлш бол бүр өнгөрсөн жилийнхээс 30 хувиар илүү орж ирж байна.

Нэмэгдэж байгаа хэрэглээг ОХУ-аас нэмэх талаар холбогдох албаныхантай нь ярьж байна. 

Бид өмнө нь бол хангачих гээд үзээд байсан. Одоо бол ашиг олох зорилготой, бөөндөж авч байгаа хэрэглэгчдийг хянаж, дизель түлш өгөхгүй байгаа. Агуулахуудаас гарч байгаа цистернүүдийг хянаж байна. Шатахуунаа дүүргэнэ гэж дайрахаа больчих. Бүгд шатахууны саваа дүүргэнэ гэвэл хэрэглээ огцом өснө шүү дээ” гэсэн мэдээлэл өглөө. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.10
    2023/12/11

    Duurgeed duurgeed sain daa 40 litr l avna biz dee Tania shig 100 l or dog jilted ni he'd bilee

    Хариулах