Монгол Улс энэ оны эхний 11 сарын байдлаар 4.34 сая газрын тос экспортолжээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна.
Манай улс газрын тосны салбарт БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-тай хамтарч ажилладаг. Олборлосон тосны 40 хувийг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК хөрөнгө оруулалтад суутгаж, үлдсэн 60 хувийг 60/40 хувиар хувааж авдаг юм. Өөрөөр хэлбэл, нийт олборлосон тосны 24 хувийг манай улс авдаг. Гэхдээ газрын тос боловсруулах үйлдвэргүй учир шууд урд хөрш рүү экспортолдог.
Манай Улс газрын тосны үйлдвэртэй болсон тохиолдолд олборлосон тосоо авч ашиглах гэрээтэй.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна