Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын хуралдааны дараа эрчим хүчний салбарт үүссэн гэнэтийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
Манай улс эрчим хүчний хэрэглээнийхээ 25 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үүний ихэнхийг өвлийн оргил ачааллын үед авдаг юм. Тэгвэл өвлийн оргил ачааллын үе эхэлж байгаа энэ эгзэгтэй мөчид ОХУ-аас Монголд урьд өмнө нийлүүлж байсан хэмжээний эрчим хүчийг нийлүүлэх боломжгүй болсон талаар мэдэгджээ. Мэдэгдлийг Б.Чойжилсүрэн сайд өчигдөр 16.00 цагийн үед хүлээж авсан байна.
Тэрбээр энэ талаар “ОХУ-ын эрчим хүч нийлүүлэгч ИнтерРАО компаниас өчигдөр 16.00 цагт Монгол Улсын Диспечерийн үндэсний төвд мэдээлэл ирүүлсэн. Ингэхдээ өнөөдрөөс эхлэн ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний 345 мВ хэмжээг 150 мВ болгон бууруулах нөхцөл байдал үүссэн талаар бичгээр болон амаар мэдээлсэн. ОХУ-ын хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна.
Цахилгаан станцын шинэчлэл ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын Гусиноозерск район эрчим хүчний дутагдалд орсон гэсэн шалтгаануудыг хэлсэн. Тиймээс маргаашнаас эхлэн шаардлагатай тохиолдолд цахилгаан эрчим хүчийг хязгаарлахаас өөр аргагүй байдал үүслээ. Эхний ээлжинд үүрэг хүлээсэн 124 ААН-ийн цахилгааныг өдрийн цагаар хязгаарлана. Цаашлаад төвийн хэсгийн зургаан аймаг, 150 сум, Улаанбаатар хотын хэрэглэгчдийн цахилгааныг гурван цаг хүртэл хугацаагаар хязгаарлахыг үгүйсгэхгүй.
Эрчим хүчний салбар тэргүүн ээлжинд системийн тогтвортой байдалд анхаарна. Дараа нь хөлдөлт үүсгэхгүйн төлөө бүх хүчээрээ ажиллана. Эмнэлэг, сургууль гэх мэт онцгой хэрэглэгчдийн цахилгааны хязгаарлахгүй байх чиглэлээр төлөвлөгөө гаргаж, ажиллаж байна. Манай яам болон Диспетчерийн үндэсний төвийн хамтарсан ажлын хэсэг ОХУ руу явж, нөхцөл байдлын газар дээр нь тодруулахаар явсан. Мөн би өчигдөр ОХУ-ын Эрчим хүчний сайдад албан бичиг илгээсэн. Өнөөдөр утсаар ярихыг оролдоно" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.36
Орос эрчим хүчээ хэвийн өгнс гээд байхад энэ ман намын мангар маанаг хоосон толгойтой дөрвөд шийр чинь хь заавал хязгаарлаж яана вэ.
Хариулах66.181.177.101
Энэ нэг эргүү орк юмыг ер нь яагаад сайд болгочдог байнаа. Өөрийнхөө хөрөнгийг өсгөхөд л анхаарна уу гэхээс улсын юманд ёстой эргүүтэх юмаа. Олигтойхон сэргэлэн мэдлэгтэй найраатай хүн олддоггүй юм байхдаа. Хуучны хүмүүс бол орос ах нартай яриад2 явна шдээ түй шоорт
Хариулах202.9.46.106
Энэ тэнэг Чойжилсүрэн даанч их улайран зүтгэж сайд болсондоо. Ингэж иргэдийг хохироож сонгуулийн мөнгөө гаргаж авах гэж л энэ албан тушаалд шунаж үхэх гээд байж л дээ. Дөрвөн шийр мах биш.............. ...гэж.
Хариулах66.181.184.52
Мөн ч арчаагүй бна дө, эрчим хүч, бензинээ өөрсдөөсөө хангах бүрэн болоцоотой атлаа бдар барьж, гуйлга гуйж амьдарч бна. Зөвхөн үүний төлөө засгийн газар огцрох ёстой юм.
Хариулах