Монгол Улс Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, уул уурхайн салбараас олох орлогын тодорхой хувийг аймаг, орон нутагт нь үлдээдэг болсон билээ. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг ААН, компани болон нутгийн иргэдийн харилцааг эерүүлж зөөлрүүлэх, улмаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлимйн олголтыг нэмэгдүүлж, энэ чиглэлээр хийгдэх гаднын хөрөнгө оруулалтыг өсгөх зорилготой энэхүү шинэчлэлийг хийснээр уул уурхайн салбар түлхүү хөгжсөн аймгуудад хөрөнгийн шинэ эх үүсвэр бий болж орлого нэмэгдэх боломж бүрдсэн. Тэгвэл энэхүү үр дүн манай улсын стратегийн гол ордууд байрладаг Өмнөговь аймагт тод мэдрэгдэж, бусад аймгуудаас түрүүлэн, түүхэнд анх удаа их наяд төгрөгөөс давсан төсвийг өнгөрсөн баасан гарагт баталлаа.
Өнгөрсөн баасан гарагт өндөрлөсөн Өмнөговь аймгийн Аймгийн ИТ-ийн 15 дугаар хуралдаанаар аймгийн 2024 оны төсвийг 1,446.2 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүний 49.7 хувь буюу 719.9 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр болсон нь мөн л дээд амжилт юм.
Манай улсын старатегийн орд газрууд болох Оюутолгой, Тавантолгой, Нарийн сухайт тэргүүтэй уул уурхайн 14 том компани Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг. Энэ ч утгаараа уул уурхай дагасан хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөнд хамгийн ихээр өртдөг бөгөөд бүртгэлтэй 75000 иргэнээс гадна мөн төдий тооны бүртгэлгүй иргэд ажиллаж амьдардаг, тэр ч утгаараа төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдад ирэх ачаалал бусад аймгуудаас өндөр байдаг онцлогтой.
Тиймээс аймаг орон нутгийн зүгээс төрийн албан хаагчдын цалинг нэмэх бодлого барьж байгаа бөгөөд улс бололн орон нутгийн эх үүсвэр нийлээд аймагт ажиллаж буй төрийн алба хаагчдын цалинг 80 хувь, суманд ажиллагсдын цалинг 100 хувь буюу хоёр дахин нэмэх боломжийг бүрдүүлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.223
Maliinhaa buyrnaar 7 ih nayd
Хариулах