Монгол компани Узбекистаны арьс шир, гутал үйлдвэрлэлийн салбарт хөрөнгө оруулжээ

Х.Батсайхан
14 цаг 52 минутын өмнө

Монголын TML компани Узбекистаны арьс шир, гутлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийсэн тухай тус улсын Trend мэдээллийн агентлаг мэдээллээ.

Узчармсаноат” арьс шир, гутлын нийгэмлэгийн дарга Фахриддин Бобоев болон TML компанийн төлөөлөгчид уулзсаны дараа дээрх мэдээлэл цацагджээ.

Узбекистанд Засгийн газраас нь гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого барьж, хууль эрхзүйн орчин бүрдүүлж чадсан нь хөрөнгө оруулахад голчлон нөлөөлсөн гэж Монголын компанийн төлөөлөгчид ярьсан гэнэ.

 
Монгол-Узбекистаны эдийн засгийн харилцаа сүүлийн үед эрчимтэй өргөжиж гадаад худалдааны нийт эргэлт долоон сая ам.долларт хүрсэн бөгөөд иргэд харилцан 30 хоног визгүй зорчих эрхтэй.
Хоёр улс цаашдаа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, мах, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэхээр зорьж байгаа юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.173.240.238
    2023/12/25

    Зөв алхам хийсэн компани байна. Монголд бизнес хийснээс гадаадад хөрөнгө оруулаад бизнес хийсэн нь хамаагүй дээр. Ядаж төрийн нэр барьсан хулгайчууд нь дээрэмдчихгүй шүү дээ

    Хариулах
  • 202.126.89.121
    13 цагийн өмнө

    Zeelees iluu horongo oruulalt

    Хариулах