Монгол улс БНХАУ руу хийх нүүрсний нийлүүлэлтээр өнгөрсөн сард ОХУ-ыг гүйцлээ

Х.Батсайхан
13 цаг 6 минутын өмнө

Монгол Улс өнгөрсөн сард БНХАУ руу 7.9 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь манай улсын хувьд нэг сард хийсэн экспортын түүхэн дээд хэмжээ болсон байна. Нийлүүлсэн нийт нүүрсний ¾ нь сайн чанарын коксжих нүүрс байжээ.

Ингэснээр өнгөрсөн сард бНХАУ-д нийлүүлсэн нүүрсний биет хэмжээгээр ОХУ-ыг гүйцэж, Индонезийн дараа хоёрдугаарт бичигджээ. ОХУ-ын хувьд, нүүрсний экспортод татвар ногдуулах болсон нь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлсөн гэж эх сурвалжид бичсэн байна.

Гэхдээ, цаг агаарын эрс тэс байдал, олборлолтод хэрэглэх шатахуун түлшний хүрэлцээгүй байдлаас болоод энэ сарын үзүүлэлт арваннэгдүгээр сарынхад хүрэхгүй, буурах төлөвтэй байгааг “Fengkuang Coal Logistics” онцолжээ.

Монгол Улс энэ сарын 10-ны байдлаар БНХАУ-д 64.7 тонн нүүрс нийлүүлээд байгаа юм.   



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.16
    2023/12/24

    Орк монголчууд нүүрсний экпортоосоо хулгай хийгээд байвал оросыг мянга гүйцээд яах вэ дээ.

    Хариулах