​ Бээжинд 1951 оноос хойш тохиолдоогүй хүйтэн XII сар болжээ

Х.Батсайхан
2023/12/26

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын хувьд энэ жил 1951 оноос хойш тохиогоогүй хүйтэн, цастай арванхоёрдугаар сар болжээ.
Арктикаас хүйтэн агаарын урсгал орж ирсэнтэй холбоотойгоор Хятадын зүүн хойд нутгаар өнгөрсөн долоо хоногт эрс хүйтэрч, зарим нутгаар шөнөдөө -40 градуст хүрсэн юм байна. Энэ нь сарын дундаж температурт нөлөөлж, 1951 оноос хойш болоогүй хүйтэн өвөл болсон гэдэг үзүүлэлт гарах шалтгаан болжээ.
Бээжин дэх цаг уурын станц 300 гаруй цаг буюу 12 хоногийн турш 0-ээс доош температур бүртгэсэн нь 1951 он буюу Цаг уурын станц байгуулагдаж, температур бүртгэж эхэлснээс хойш гараагүй үзүүлэлт болсон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна