Аялал жуулчлалын салбар 2024 онд үргэлжлэн “тэсэрнэ”

Х.Батсайхан
2023/12/31

Төрөөс бодлого боловсруулж ажилласны ачаар аялал жуулчлалын салбар эдийн засгийн үр ашгаараа энэ жил хөдөө аж ахуйн салбарыг гүйцэж, анх удаа уул уурхайн салбарын дараа хоёрдугаарт эрэмбэлэгдэх болсон билээ. Салбарын хэмжээнд анх удаа 650 мянган жуулчин хүлээж авсан, жуулчдаас анх удаа тэрбум ам.долларын орлого олсон зэрэг “тэсрэлт” гэж хэлж болохуйц онцлох үзүүлэлттэйгээр 2023 оныг үдэж буй.

Тэгвэл энэ тэсрэлт 2024 онд ч үргэлжилж, өсөлтийг хангах чиглэлд олон ажил хийгдэнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр зарлалаа. Монгол Улсад визгүй зорчих эрхтэй улсын тоо одоогийн байдлаар 34 байгаа. Тэгвэл энэ тоо маргаашаас /2024.01.01/ 61 болж өсөх юм байна. Энэ бол Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор 2024 онд тусгайлан хэрэгжүүлэх “Go Mongolia” хөтөлбөрийн зөвхөн нэг нь гэнэ. Засгийн газар 2022-2025 оны “Монголд жуулчлах жил” болгон олон улсад зарлаад байгаа билээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 5.173.232.201
    2024/01/02

    Олигтойхон жорлон ч бариж чадахгүй байж бүлт бүлт үсэрнэ шүү

    Хариулах
  • 202.9.40.26
    2023/12/31

    Улны сэтгэлгээтэнүүд бут бүлтрэх юм! Яг хаяаг нь дэрлээд тэрбум400 сая хужаа; ард нь 120 сая хүн тус тус бж бхад ганц саяыг ирүүлж чадахгүй бж? Юу гэнэээ ? Тэсрэлт 24 онд болно ч гэх шиг. Дайнаас дүрвэсэн хэдэн буриад Оросоос ирснийг жуулчн их авсан гэж шааж бвг? Хэдэн жуулчны компаниуд л хүн олж ирж буй болохоос….. БОАЖЯ гэгч харинч ажлын садаа гарууд ш дээ. Жуулчны яаманд үргүй тарааж буй төсвийг жуулчны хэдэн оператортоо тарааж өгвөл тэд урамшиж их ажил хийнээ

    Хариулах