Монгол Улсын Гадаад валютын албан нөөц 2023 оны эцсийн дүн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам,долларт хүрчээ. Энэ нь өмнөх жилийнхээс 1.4 тэрбумаар өссөн үзүүлэлт юм байна.
Төв банкнаас мэдээлж буйгаар нүүрсний экспорт нэмэгдэж, валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлсөн аж.
Өнгөрсөн онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 сая ам.доллар, Монгол улсын хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.166
өрөө төлсөн гэхэд маш амжилттай байна та бүхэнд баяр хүргэе үнэхээр сайд нар сайн ажиллалаа
Хариулах202.9.46.233
Дэлхийн улс орнууд доллараас татгалзаж үндэсний мөнгөн тэмдэгтээрээ гадаад худалдаагаа хийж долларын ноёрхолыг таслан зогсооё.
Хариулах