Япон улсад өчигдөр болсон газар хөдлөлтийн гамшигт өртөн нас барсан хүний тоо өссөөр 24-т хүрчээ. “Киодо” агентлаг энэ талаар мэдээллээ. Газар хөдлөлтийн төвтэй хамгийн ойрхон Ишикава мужид хохирлын хэмжээ их, нөхцөл байдал хамгийн хүнд байна. Тус мужид 200 орчим байшин газар хөдлөлөөс үүдэлтэй дэгдсэн түймэрт өртөн шатаж байгаа аж. Түүнчлэн, насжилт өндөртэй 50 барилга нурсан бөгөөд нуранги доор хүн байх магадлал өндөр юм байна. Өөрөөр хэлбэл, хохирлын хэмжээ өсөх магадлалтай ажээ.
Аврах эрэн хайх ажилд армиас хүн хүч дайчилсан, шуурхай ажиллаж байна. Харин өчигдрөөс зарлаад байсан цунами үүсэх анхааруулгыг бүрэн цуцалжээ.
7.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт сая хөдөлсөн газрын орчимд бол 1886 оноос хойш болж байгаагүй гэсэн дата мэдээллийг мэргэжилтнүүд өгч байгаа юм.
АНУ, Франц, Британи улсууд тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна