ТМК-ийн нүүрсний хийн гарц 335 хувиар нэмэгджээ

Х.Батсайхан
2024/01/08

ТМК компанийн Монголд хэрэгжүүлж буй нүүрсний давхаргаас метан хий олборлох төслийн туршил маш амжилттай үргэлжилж байгаа талаар thewest.com.au цахим хуудаст мэдээлжээ.

Тус компаниийн “Гурван тэс 1”, “Гурван тэс 2”, “Гурван тэс 3” гэх гурван цооногоос олборлосон нийт хийн хэмжээ өнгөрөгч арванхоёрдугаар сард 200,400 стандарт шоо футэд хүрч, цооног анх нээснээс 335 хувиар өссөн байна. Тодруулбал, аравдугаар сард 60.000 орчим стандарт шоо фут, арваннэгдүгээр сард 130,000 стандарт шоо фут, арванхоёёрдугаар сард 200,400 стандарт шоо фут хий олборложээ. Сүүлийн сард олборлосон 200,400 стандарт шоо футыг метр3-д шилжүүлбэл 5674.6 м3 болох юм байна.

Тус компанийн хайгуул олборлолт явуулж байгаа талбай нь нүүрсний  хамгийн баялаг ордуудын нэг бөгөөд урьдчилсан байдлаар 1.2 тэрбум стандарт шоо фут буюу 33.9 сая м3 нөөц байгаа гэж тооцож байгаа юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна