АНУ, Британийн хамтарсан хүчин өнгөрсөн шөнөөс Йемений нийслэл Сана болом боомт хотуудад агаараас цохилт өгч эхэлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэхүү цохилтын талаар Йемений Засгийн газар болон хусистуудын төлөөлөл мэдэгдэл хийж эхэлжээ.
Йемений Батлан хамгаалах, аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, хусистуудын төлөөлөл Абдусалам Жахаф “Бид ярихгүй. Бид үйлдэл хийх болно. Хариу арга хэмжээ авна. Миний одоо хэлэх гурван үгийг тогтоож аваарай. Бид энэ бүс нутгийг түймэрдэнэ” гэсэн байна.
Харин гадаад харилцааны сайд Хуссейн аль Эззи “Йемен улс хүчтэй дайралтад өртөж байна. Лондон, Вашингтон энэ дайралтынхаа төлөө маш өндөр үнэ төлнө гэдэгт эргэлзэх хэрэггүй” гэжээ.
ОХУ яг энэ асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг өнөөдөр яаралтай зарлан хуралдуулах хүсэлтийг гаргаад байна.
Йемений зэвсэгт бүлэглэл өчигдөр Улаан тэнгис дэхь АНУ-ын байлдааны хөлөг онгоц руу баллистик пуужингаар харвасны хариуд ийнхүү цохилт өгч байгаа аж. АНУ 2002 онд Есенд агаараас 400 гаруй удаа цохилт өгч байсан удаатай бөгөөд энэ удаагийнх 2016 оноос хойш анхных болохыг “Ройтерс” мэдээндээ дурджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.190.122
Путин иemenий талд зогсохгүй бол израйлийг дэмжсэн монгол улс оросоос урваж тоггүй болно
Хариулах66.181.190.122
Барууныханд сайн түүх байхгүй. Ойрх дорнод африкийг дээрэмдэж хөгжсөн түүхтэй
Хариулах