Өнөөдөр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал болно

С.Гандэлгэр
2024/01/15

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал ирэх даваа гараг буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр болно.

Өмнөх шүүх хуралдаанд Б.Ганхуяг, Т.Аюурсайханаас гадна Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нар оролцсон. Шүүх хурал эхэлсний дараа өмгөөлөгч нь Б.Ганхуягийн өмгөөлөгч “Хүнцлийн хэмжээ 9,29 байсан бол 14 хоногийн дараа хийсэн давтан шинжилгээгээр 8,96 байсан. Энэ хэмжээ эрүүл мэндэд нөлөөлөх үү гэдэг дээр зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. 

Эмнэлгийн байгууллага байж болохгүй хэмжээ гэсэн бол ШШГ байгууллага хэвийн хэмжээ гэсэн.Тиймээс бид ЭМЯ-ны дэргэдэх Хор судлалын мэргэжлийн салбар зөвлөлд хандахад 1 микрограмаас илүү гарвал санаа зовохоос аргагүй гэдэг хариу өгсөн. Тиймээс яаралтай арга хэмжээ авах бололцоог бүрдүүлж, таслан сэргийлэх арга хэмжээг нхэмжээ авах шаардлагатай байна. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүгч хүлээж аваагүй.Бусад шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс мөн үйлчлүүлэгчдийнхээ эрүүл мэндийн байдалтай холбоотой хүсэлтгүүдийг ирүүлсэн тул ийнхүү хойшлуулсан юм.

Тэгвэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 15-ны өдөр болно



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.166
    2024/01/15

    хурлаа хийж чадахгйү бол шүүгч нар ажлаа өгөөч дээ шүүгч хийх залуус зөндөө шүү битгий сааад болоод бай л даа

    Хариулах