ЭТТ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат иргэдэд тараах ноогдол ашгийн талаар мэдээлэл өглөө.
Ж.Ганбат: "Гуравдугаар улирлын байдлаар бол ЭТТ 3,2 их наядын ашигтай ажилласан. Одоо жилийн эцсийн тайлан гараад, аудит ороод энэ тоо хэд гэж гарах нь уу. Дараа нь компани ТУЗ-дөө танилцуулна. Хувьцаа эзэмшигчдэдээ тараана.
Бид болж өгвөл иргэддээ ноогдол ашиг тараана. Төрийн өмчит байна уу хувийн байна уу ер нь компани ашигтай ажиллах юм бол ноогдол ашгаа тараадаг ямар нэгэн улс төрийн зорилгоор биш . Бид ийм зүйлийг л хэвшүүлэх гэж байна.
Гишүүд хаанаас 500 гаран мянган төгрөг тараана гэж яриад байгаа би үнэхээр мэдэхгүй байна. Бид бол өөрсдөө тооцож үзээд 120 мянган төгрөг орчим гэж бодож байна.
Гэхдээ 2022 оны ноогдол ашиг 120 орчим мянган төгрөг тараах боломжтой гэж үзэж байна. 2023 оны ноогдол ашиг бол яригдах болоогүй асуудал" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
188.156.90.56
UHEJ BSAN HULGAICH, LUIVARCHIN NI ARD TUMNIIG YAJ DOROMJLOOD BGA YM. MAH Gegch HURELSUHTEIGEE UHLIIN MUUGAAR, ERLEG TAM RUUGAA, ARD TUMNII HARAALAAR SUNUH BOLTUGAI
Хариулах