УИХ-ын Намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна. Өнөөдөр “ЭТТ ХК”-ийн ард иргэдийн мэдлийн хувьцааны хувь хэмжээг 34 хувь хүртэл нэмэгдүүлэх асуудлыг эцэслэн шийднэ /“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, эцсийн хэлэлцүүлэг/. Мөн Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг батална.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт
· “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.12.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал 2019.02.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· Төрийн хэмнэлтийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Төрийн байгууллагуудыг бүсчлэн байршуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.01.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
· “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
· Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал
· “Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
· Хууль, тогтоолын төсөл эцэслэн батлах
· Монгол Улсын Их Хурлын 2023 намрын ээлжит чуулганы хаалт
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна