Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар Нийслэл гадаад бонд гаргах эрхтэй болно

Х.Батсайхан
2024/01/17

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны хуваарьт Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан. Оруулж буй өөрчлөлтийн агуулга нь Нийслэлд гадаад бонд гаргах эрх олгох юм. Хэлэлцүүлгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Нийслэлийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явуулах шийдвэр гаргасан. Хэрэгжилтийг хангах хүрээнд өнгөрсөн арванхоёрдугаар сард Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тухай хуульд өөрчлөлт оруулаад байна. Ихэнх үл хөдлөх хөрөнгө 2000-аад оны өмч хувьчлалын үеийнхээ үнэлгээгээр байгаа. Тэр үнээс нь тооцож үл хөдлөх эд хөрөнгийн татвар авдаг. Үүнийг өөрчилнө.

Зайсан, Богд уулын ам болгонд орон сууцны хороолол боссон. Газрынх нь зориулалт болохоор аялал жуучлалын зориулалттай. Эдгээр орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд хамруулж татвар авахаар төлөвлөж байна" гэлээ.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.141
    2024/01/17

    УБ-д орон сууц барих, зам тавихад бондын валют зарцуулчихаад эргүүлж валютаар төлөх боломж хомс, Монголын эдийн засаг энэ түвшинд хүрээгүй шүү, улс үндэстнээ ингэж өрийн хавханд оруулах хэрэггүй шүү...

    Хариулах
  • 139.5.219.99
    2024/01/17

    Гадаад бонд гаргаад ногоон автобус шиг хог авчраад эсхүл чанар муу барилга барьж татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийх вий дээ. Итгэхэд бэрх хүмүүс шүү

    Хариулах
  • 66.181.190.73
    2024/01/17

    Гадаад өрийг арвижуулах алхамаа хийжээ. Үүнийхээ оронд хотын даргаа иргэдийн саналаар , мөрийн хөтөлбөртэй нь сонгодог болчихвол дээр баймаар.

    Хариулах